“УСАЛГААТАЙ ТАРИАЛАНГИЙН ТЕХНОЛОГИ” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

ХХААХҮЯ-ны ГТБХЗГ, ХААҮШУОНТ, Израйль улсын МАШАВ олон улсын байгууллага хамтран “Усалгаатай газар тариалангийн технологи” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтанд Төв аймаг, Сэлэнгэ аймаг, Нийслэлийн газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгч иргэд, их дээд сургууль, төрийн байгууллагын төлөөллүүд  оролцов.

Монгол улсын Хөдөө аж ахуйн яам, Израйль Улсын Хөдөө аж ахуйн яамны хооронд 1992 онд байгуулсан Санамж бичгийн хүрээнд Монгол улсын хөдөө аж ахуйн салбарт 1995 оноос мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэлд технологи дамжуулах, Израйль улсын хөдөө аж ахуйн салбарын хөгжил, техник технологийн дэвшил, гадаадын өндөр хөгжилтэй улсуудаас нутагшуулсан ололт, олон жилийн судалгаа, шинжилгээний үр дүнд тулгуурласан сургалтыг жил бүр зохион байгуулсаар ирсэн. Энэ жил зохион байгуулсан сургалт нь Монголын газар тариалангийн үйлдвэрлэлд Израйль улсын газар тариалангийн усалгааны сиситем, болон орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, гадаадын өндөр хөгжилтэй бусад орнуудад өргөнөөр ашиглагдаж байгаа усалгааны техник, технологийн талаар мэдлэг олгосоноороо давуу чанартай болов.

  1. Ус хуваарилалтын олон улсын туршлага,
  2. Даралт бүхий услалтын системийн ач холбогдол, хөрс, ус ургамлын харилцан холбоо
  3. Дуслын усалгааны систем
  4. Бордоо түүнийг зохистой ашиглах нь
  5. Усалгааны тооцоо, онолын мэдлэгээс, дадлага, туршлагыг нэвтрүүлэх
  6.  Хөрсний давсжилт
  7. Бороожуулагч зэрэг сэдвүүдээр туршлага солилцон Монгол орны газар тариалангийн салбарын талаар сургагч багш нарт мэдээлэл өгсөн, олон улсын туршлагаас суралцсан үр дүнтэй сонирхолтой сургалт болов.

No comments.

Leave a Reply