Түүхэн замнал

Монгол оронд 1990 оноос хойш хөдөө аж ахуйн үйлдвэрлэл явуулах орчин өөрчлөгдсөн, мэдлэг,мэдээллийг түгээх,шинжлэх ухааны ололтыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх хуучин тогтолцоо задарсан,чөлөөт өрсөлдөөн бий болж төрөл бүрийн мэдээлэл авах хэрэгцээ өссөн,дадлага туршлага муутай  иргэд олноор аж ахуй эрхлэх болсон,тэдэнд үйлдвэрлэлээ зөв хөтлөн явуулах мэдлэг,мэдээлэл дутагдах болсон, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хуучин технологи, бусад арга ажиллагаа өнөөгийн шаардлагыг хангахгүй болсон, уур амьсгал эрс өөрчлөгдөж байгаа түүнд аж ахуйгаа хөтлөх арга ажиллагаагаа тохируулах хэрэгцээ бий болсон нь экстейшиний үйл ажиллагааг явуулах шаардлагууд зайлшгүй гарч ирсэн

Иймд Монгол Улсын Засгийн газар, Азийн Хөгжлинйн Банкны хооронд Хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн хөтөлбөрт 35 сая ам,долларын зээлийг 40 жилийн хугацаагаар 1995-1998 онд авч ашиглах талаар байгуулсан гэрээнд тус төвийг байгуулж ажиллахыг нэг нөхцөл болгон заасныг үндэслэн Монгол Улсын  Засгийн газрын 1996 оны 11 дүгээр сарын 28-ны  өдрйи 286 дугаар тогтоолоор Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв нэртэйгээр анх байгуулагдаж Монгол Улсын Хөдөө аж ахуй, үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн даргын1996 оны 12-р сарын 09-ний өдрйин Б/70 тоот тушаалаар ХААШУОНТ-ийн дүрмийг хавсралтаар баталж, төвийн захирлаар 1996 оны 12-о сарын 01-ээс эхлэн Н.Баясгаланг томилон  ‘’ Шинэ хөдөө‘ сонины газрыг төвд нэгтгэн ажиллуулсан байна

1996 онд захирал, мал зүйч,малын эмч,агроном, эдийн засагч зэрэг 6 орон тоотой ажиллаж эхэлсэн бөгөөд 1999-2001онд Европын холбооны ТАСИС-1 хөтөлбөрийн  ‘Газар тариалангийн үйлдвэрлэлийн дэмжих‘ төслийн хүрээнд хамтран ажиллах явцад Дархан-Уул, Дорнод,Төв,Ховд,Булган аймгуудад Хөдөө аж ахуйн нэвтрүүлэх төв                 / ХААНТ/ байгуулсан нь Монгол улсын экстейшин сүлжээ хөдөө орон нутагт бий анхны болгох эхлэл тавигдсан гэж үздэг,

2002 онд дээрх хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл,Хэнтий,Сэлэнгэ аймагт, Хүнс хөдөө аж ахуйн яам болон төвийн санхүүжилтээр Баянхонгор,Өмнөговь,Баян-Өлгйи,Дундговь, Өвөрхангай, Орхон, Дорноговь зэрэг 7 аймагт ХААНТ-ийг шинээр байгуулж үйл ажиллагаа эхлүүлсэн  2002-2007 онд Азийн Хөгжлийн Банкны  ‘Хөдөө аж ахуйн салбарын хөгжил ‘ хөтөлбөр хэрэгжсэн Завхан,Ховд,Увс,Говь-Алтай 4 аймгийн төсөл хэрэгжүүлэх нэгжийг ХААНТ болгох шийдвэр гарган, нэвтрүүлэх төвийг байгуулж, тоног төхөөрөмж,техник хэрэгслээр хангасан

2005 оноос ТАСИС-2 хөтөлбөрийн  ‘’ХАА-н үйлчилгээг сайжруулах ’ төслийн хүрээнд 2005 оны 3-р сард   Говь-Сүмбэр,Сүхбаатар аймагт ХААНТ-ийг шинээр байгуулж үйл ажиллагааг эхлүүлсэнээр нийт 21 аймагт Нэвтрүүлэх төвтэй болсон

2006 оноос тус төв 9 орон тоотойгоор ажиллаж байгаад 2008 лны УИХын ээлжит сонгуулийн дараа Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж ХХААЯ/ хуучнаар/ Хүнс, хөдөө аж ахуй,хөнгөн үйлдвэрийн яам болсонтой холбогдуулан, төрийн байгууллагуудын зардлыг бууруулах, орон тоо,ажил үүргийн давхардлыг арилгах,хэмнэх зорилгоор ХААҮШУОНТөвийн бүтцийг, технологи дамжуулах чиг үүргийг голлон хэрэгжүүлэх үүднээс 2009 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс өргөтгөн зохион байгуулсан.

Тухайн үед ХААҮШУОНТөвийн зохион байгуулалтын бүтцийг ХАА-н нэвтрүүлэх үйлчилгээний алба,Хөнгөн үйлдвэрийн технологи дамжуулах алба,Хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний технологи дамжуулах албатайгаар ажиллуулж байгаад 2010 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ХХААХҮ-ийн Сайдын А/265 тоот тушаалын дагуу төвд бүтцийн өөрчлөлт хийснээр шинэ бүтэц зохион байгуулалтаар ажиллаж байна.

Засгийн газрын 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн Төсвийн байгууллагуудад хийх  бүтэц, зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай 55 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололт нэвтрүүлэх төв”-ийг аж ахуйн тооцоотой төрийн өмчит үйлдвэрийн газар болгон өөрчлөн зохион байгуулах шийдвэр гаран цаашид үйл ажиллагаа явуулж байна.

 

No comments.

Leave a Reply